2025-06-02
13
Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Хүн бүр байгаль хамгаалагч” уриан дор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг удирдамжийн дагуу зохион байгуулж ажиллаа.
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын фэйсбүүк хаягаар “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулах ажлын удирдамж, мөн “Байгалиа хамгаалъя” сэдэвт шторк, мэдээллийг түгээж ажиллаа.
2. “Байгалиа хамгаалъя” сарын аяны хүрээнд сум дундын ойн ангийн дарга Л.Даваахүү “Байгалийн нөөц ашиглалт- байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалтыг 27 иргэнд зохион байгууллаа.
3. “Мэдээллийн ил тод байдал-Иргэдийн оролцоо”, “Байгалийн нөөц ашиглалт- байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр өгсөн мэдээллийг иргэдэд үлдээх зорилгоор асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Үүнд 5 баг оролцож, Ч.Батнасан ахлагчтай “Орхон-Тамир гол” баг нэгдүгээр байрт, Ч.Дангаа ахлагчтай “Тэлээ хайрхан” баг хоёрдугаар байрт, Д.Насанбат ахлагчтай “Дайчид” баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
4. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах төлөвшлийг олгох зорилгын хүрээнд “Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдааныг сургуулийн өмнөх боловсролын сурагчид, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Үүнд: СӨБ 16 сурагч бүтээл ирүүлсэнээс бэлтгэл Б бүлэг Х.Эрхэмхүслэн 1-р байр, ахлах бүлэг Ц.Уранзаяа 2-р байр, бэлтгэл А бүлэг Ц.Очирдулам 3-р байр, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 29 сурагчдаас бүтээл ирүүлсэнээс 5А ангийн сурагч Б.Золбаяр 1-р байр, 3Б ангийн сурагч Б.Буянзаяа, Т.Баянзул нар 2-р байр, 4А ангийн сурагч Б.Номин, 5А ангийн сурагч Д.Сувд-Эрдэнэ нар 3-р байр тус тус эзэллээ.
5. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах төлөвшлийг олгох зорилтын хүрээнд “Байгалиа хамгаалъя” илтгэлийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Үүнд: 8А ангийн сурагч Г.Эрдэнэсүрэн 1-р байр, 8А ангийн сурагч М.Наранчимэг 2-р байр, 10А ангийн сурагч Б.Номинсувд 1-р байр, 10А ангийн сурагч Б.Хажидмаа 2-р байр, 10А ангийн сурагч Д.Халиунаа 3-р байр тус тус эзэллээ.
6. Байгаль хамгаалах үйлсэд бүх нийтийг уриалах, иргэдийн байгалиа хайрлах, хамгаалах экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд 18-аас дээш насны иргэдийн дунд “Гайхамшигтай байгаль” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж 22 иргэн оролцсоноос Буйлан багийн иргэн Ч.Нямхүү 1-р байр, Тамир багийн иргэн Ч.Олонбаяр 2-р байр, Алтан-Овоо багийн иргэн Б.Дайриймаа 3-р байрт тус тус шалгарлаа.