Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зарим эхчүүдийг "Алдарт эх"-ийн одонгоор шагнав.

2016-06-01

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр уламжлал ёсоор МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг төрийн дээд шагнал "Алдарт Эх" одонгоор шагнадаг билээ. Үүний дагуу Орхонтуул сумаас энэ 2016 онд Шинээр "Алдарт Эх"-ийн 2-р зэргийн одонгоор шагнуулах болзол хангасан 12 эхэд ИТХ-ын дарга М.Цогбаяр, Засаг дарга С.Эрдэнэбаяр, Засаг даргын орлогч П.Батбаатар, ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр нар шагналыг хүндэтгэлтэйгээр гардууллаа. Үүнд: Б.Доёдсүрэн, Б.Намжилмаа, А.Наранцацрал, Д.Нэргүй, Ч.Отгонжаргал, Ц.Сэвжидмаа, Э.Пүрвээ, Ж.Одончимэг, М.Хандсүрэн, З.Цэцэгмаа, Б.Энхтуяа, Д.Эрдэнэцэцэг нарын эхчүүд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул энэхүү эрхэм дээд шагналын эзэд болцгоосон байна. Эдгээр эхчүүддээ болон Орхонтуул сумынхаа нийт ээжүүд, эмэгтэйчүүд, эх орны ирээдүй болсон хөөрхөн үрсдээ Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%