Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“САЙН ҮЙЛС”-ИЙН ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2016-05-25

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2014 онд батлан гаргаж, 3 жилийн хугацаанд хэрэгжих “Сайн үйлс”-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Энэхүү хөтөлбөр нь төлөөлөгчдийн өөрсдийн санаачлагаар, тэдний хувийн санхүүжилтээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сумынхаа иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэн амьдрал ахуйд нь нааштай өөрчлөлтийг авчрах эхлэлийг тавьсан 3 үе шаттай сайн үйлсийн хөтөлбөр юм.

1-р үе шатыг Шар-Ус I баг буюу Рашаант тосгонд хэрэгжүүлсэн бөгөөд тус багийн иргэн, өрх толгойлсон эмэгтэй Л.Октъябрынд “Тугалтай үнээ” авч өгөн  амьжиргаанд нь дэмжлэг үзүүлсэн бол, 2-р шатанд  Баянцогт II багийн иргэн, өрхийн амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн Л.Эрдэнэболорынд 4 талт хашаа барьж өгөн амьдрал ахуйд нь дэм үзүүлж, 3-р шатанд Хонгор-Овоо III багийн иргэн, малчин, өрх толгойлсон эмэгтэй Ө.Янжмаагийнд 21 бог мал /төллөх/ авч өгөн өрхийн амьжиргаанд бодитой хөрөнгө оруулалтыг хийлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%