Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэстэй хамтран Орхонтуул сумын Орон нутгийн хөгжлийн сангийн холбогдох албан хаагч нар болон иргэдийг чадавхжуулах сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш БИНХурал, ОНХСангийн ажлын хэсэг болон багийн Засаг дарга нарт программын болон хууль эрх зүйн талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн тус хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Т.Мөнхтүвшин сумын "Туулын хишиг" ОНӨАТҮГазарт ажиллаж үүрэг чиглэл, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.