Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Анхдугаар хуралдаан боллоо

2024-10-25

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 2024-2028 оны IX дэх удаагийн бүрэн эрхийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдлаа. 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дах заалтын дагуу Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэд, сонгогчдийн саналыг авч, сумын ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдсон Төмөрийн Ням-Од анхдугаар хуралдааныг удирдан явуулж дараах асуудлыг хэлэлцэн баталж шийдвэрлэлээ. Үүнд: 

1. Сумын Сонгуулийн хороо сонгуулийн дүн танилцуулах

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 

3. Анхдугаар хуралдааны дэг батлах тухай

4. Тооллогын комисс батлах тухай

5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгон батлах тухай 

6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай 

7. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад  Монгол Ардын намаас Д.Цэрэнсанжаа 36.9 хувь, Ардчилсан намаас Д.Батзаяа 63.1 хувийн санал авч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Дамдиндорж овогтой БАТЗАЯАГ сонголоо.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсгийг тус тус үндэслэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаар Тогтохсүрэн овогтой Болдбаатарыг нэр дэвшүүлэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргад санал болгохоор тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.  

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%