Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын Сонгуулийн хорооны дүнг өргөн барилаа.

2024-10-17

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд сонгогдсон нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Тодруулбал сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Нам 7, Ардчилсан нам 14 суудал авсан бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт заасны дагуу "Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно." гэсэн заалтын дагуу Ардчилсан намаас Б.Отгонбаяр, Д.Наранбаатар нар зэрэг нэр дэвшин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар сонгогдсон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх заалтын дагуу өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхыг хориглосон тул дээрх хоёр нэр дэвшигч нь сумын Сонгуулийн хороонд хүсэлт гарган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгосон болно.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Гантулгад сумын Сонгуулийн хорооны тогтоолыг өргөн барилаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%