Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

2024-06-27

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйл, Сонгуулийн Ерөнхий хорооны 2020 оны 15 дугаар тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 5-1-10-1, 5-1-10-2, 5-1-10-3 дугаар хэсгийн хорооны Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа хуулийн хугацаанд амжилттай өндөрлөлөө. 

Санал авах өдөр Эрүүл мэндийн байдал, дайчилгааны тухай хууль болон бусад холбогдох хуулиар өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжгүй сонгогчид хуулийн дагуу холбогдох бичиг баримт, хүсэлтээ гарган өгсөн 15 сонгогчоос 13 сонгогч саналаа өгсөн байна.

Маргааш буюу 6 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 07:00 цагаас оройн 22:00 хүртэл  санал авах үйл ажиллагаа явагдах тул эрхэм сонгогч та бүхэн сонгуульдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Сонгогч та бүхэн саналын хуудсыг бөглөхдөө өөрийн дэмжиж буй 1 нам эвсэл, 10 нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будах бөгөөд дутуу болон илүү будсан тохиолдолд саналыг хуудас хүчингүй болохыг анхаарна уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%