Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх иргэдийн анхааралд

2024-06-19

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны 06-р сарын 28-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана.

ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ СОНГОГЧИД

1. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч
2. Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч
3. Захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Эрүүл мэндийн талаарх эмчийн магадлагаа, тодорхойлолт, хүсэлт

Санал авах өдөр байнга оршин суугаа газрын санал авах байранд өөрийн биеэр очих боломжгүй сонгогчид харьяа сумын Сонгуулийн хороонд санал авах өдрөөс ДОЛООГООС доошгүй хоногийн өмнө /2024 оны 06-р сарын 21-ны дотор/  тухайн байгууллагын /Эмнэлэг, Дайчилгаа зохион байгуулж буй анги нэгтгэл, Цагдан хорих байр/ захиргаанд хүргүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%