Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын төрийн албаны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж байхаар тогтоож, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д нэмэх шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Төрийн албаны тухай анхдагч хуулийн дагуу Төрийн албаны төв байгууллагыг 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, ардчилсан нийгмийн, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлэх асуудлыг дагнан хариуцах, бие даасан, хараат бус бүтэц, тогтолцоог үүсгэсэн шинэ хуудсыг нээсэн юм.