Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ I ДҮГЭЭР УЛИРАЛЫН ТАЙЛАН

2024-03-27

      СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛОН ЗӨВЛӨЛ НЬ 2024 ОНЫ 1-Р УЛИРАЛД ЭЭЛЖИТ БОЛОН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫГ ЗАРЛАН ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА. 

НЭГ. СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ЭЭЛЖИТ XIV ХУРАЛДААН

2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагт сумын Нутгийн удирдлагын ордны “Иргэний танхим”-д хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

 1. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт батлах.

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан журам, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, тайлан сонсох. 

3. Татварын албаны 2023 оны тайлан, орлого төвлөрүүлэлтийн дэлгэрэнгүй тайлан сонсох.

4. Ажилгүйдэл бууруулах иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл.

5. Сумын цагдаагийн албаны 2023 оны тайлан сонсох.

6. “Туулын хишиг” ОНӨААТҮГ-ын 2023 оны ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний мэдээлэл, “Дуудлага, засвар үйлчилгээний үнэ тариф шинэчлэн батлах” тухай

7. Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах.

8. Сумын хэмжээнд уул уурхайн чиглэлээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл сонсох.

           9. Иргэдийн төлөөлөгчийн хурлын зөвлөл шинэчлэн батлах тухай.

           10. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны тайлан сонсох, 2024 оны төлөвлөгөө батлах.  

            11. Бусад

ХОЁР. ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН

2024 оны 02 дугаар сарын 26-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан. Үүнд:

                 1.   Сонгуулийн хэсэг байгуулах тухай

                 2.     Цаг үеийн нөхцөл байдлын талаар

                 3.     Бусад

           Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хэлэлцэн баталсан тогтоол шийдвэр, яаралтай авах зарим арга хэмжээг тухай бүр шийдвэрлэн холбогдох газар, хэлтэст хүргүүлэн ажиллаж байна. 

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%