Улс орон даяар жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон 27 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх, хилс хэргийн түүхээс сургамж авч, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор энэ талаарх мэдээ мэдээллийг нийтэд хүргэн ЕБС-иудын сурагчдад "Монгол оронд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж" сэдвээр лекц уншин яриа таниулга хийж, танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгууллаа.
Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг 11:00-13:00 цагийн хороонд автомашины гэрлээ асаан хүндэтгэл илэрхийлэхийг уриалж ажиллалаа.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА