Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тэргүүлэгчид хуралдлаа.

2020-11-11

          Өнөөдөр шинэ бүрэн эрхийн Хурлын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан ИТХ-ын даргын өрөөнд амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд ИТХ-ын дарга Л.Нямдорж, тэргүүлэгчид Д.Сүхбаатар, Д.Наранбаатар, О.Мөнх-Од, Д.Энхмэнд, Ц.Ундармаа, Б.Чинтөгс нар бүгд ирж ирц 100%-тай байв. Хуралдааныг нээж ИТХ-ын дарга Л.Нямдорж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулав.
Үүнд:   1. Сумын ИТХ-ын 2-р хуралдааны тов тогтоох тухай
            2. Ажлын хэсэг байгуулах тухай
         
         Сумын ИТХ-ын 2-р хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар тогтож, Сумын ИТХ-ын хуралдааны нийтлэг дэг батлах тухай, сумын ИТХ-ын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө батлах тухай, ИТХ-ын бодлогын хороод байгуулах тухай, Бодлогын хороодын ажиллах дүрэм шинэчлэн батлах тухай, ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай, Ажлын хэсгийн мэдээлэл сонсох тухай зэрэг үндсэн 6 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
  
         Хонгор-Овоо 3-р багийн нутаг "Хул азарганы тохой" хэмээх газарт хууль бусаар алт олборлож буй үйл ажиллагаатай тэмцэх, үйл ажиллагааг зогсооход шаардагдах арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан хийсэн ажлын үр дүн, мэдээллийг ИТХ-ын дараагийн буюу 2-р хуралдаанд танилцуулах үүргийг өглөө.

                                                                  ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%