Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АНХДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2020-11-02

         Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ бүрэн эрхийн Хурлын Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сумын "Иргэний танхим"-д амжилттай болж өндөрлөлөө.
        Анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Доржийн Сүхбаатар нээж үг хэлэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дарааллын төслийг төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн батлуулж, дарааллын дагуу хуралдааныг удирдан явууллаа.
       Сумын Сонгуулийн хорооны дарга Ш.Өнөрбаяр сумын ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулснаар "Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай" тогтоолын төслийг хэлэлцэн баталж, 2020-2024 оны  Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх баталгаажиж, төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.
         Анхдугаар хуралдаанаар:
         1. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
         2. Анхдугаар хуралдааны дэг батлах тухай
         3. Санал тооллогын комисс байгуулах
         4. ИТХ-ын даргыг сонгон батлах тухай
         5. ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай
         6. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
       зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
          Сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр тогтоосон мандатын тоогоор Шар-Ус 1-р багаас 10 төлөөлөгч, Баянцогт 2-р багт 8 төлөөлөгч, Хонгор-Овоо 3-р багт 3 төлөөлөгч тус бүр сонгогдож бүрэн эрхээ баталгаажууллаа.
       Сумын ИТХ-ын даргад олонхи болсон МАН-ын бүлгээс Лхагвасүрэнгийн Нямдоржийг нэр дэвшүүлж, өөр төлөөлөгчийн нэр дэвшээгүй тул дэгийн дагуу илээр санал хураахад 100 хувийн саналаар сонгогдон баталлаа.
           ИТХ-ын Тэргүүлэгчдэд нийт 9 төлөөлөгч нэр дэвшиж санал хураалтыг Санал тооллогын комисс зохион байгуулан явуулахад хамгийн олон санал авсан Д.Энхмэнд, Д.Наранбаатар, Б.Чинтөгс, О.Мөнх-Од, Ц.Ундармаа, Д.Сүхбаатар нар Тэргүүлэгчээр сонгогдон баталлаа.
      Сумын Засаг даргад МАН-ын бүлгээс П.Батбаатарыг, төлөөлөгч Д.Сүхбаатар төлөөлөгч Л.Гантулгын нэрийг дэвшүүлэн санал хураалтыг явуулахад 13 төлөөлөгчийн буюу 61,9 хувийн саналаар Пүрвээгийн Батбаатарыг сонгон Аймгийн Засаг даргад санал оруулан батламжлуулахаар шийдвэрлэлээ.
             Ийнхүү 2020-2024 оны бүрэн эрхийн Хурлын Анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

                                                          СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
       
         
           

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%