Өнөөдөр буюу 2020.08.05-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан ИТХ-ын даргын өрөөнд амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд оролцвол зохих 7 тэргүүлэгчээс 5 ирж хуралдааны ирц 71.4%-тай байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах байршлыг тогтоох тухай
2. Ээлжийн амралт олгох тухай
3. Сумын ИТХ-ын энэ бүрэн эрхийн хугацааны хаалтын хуралдаан зохион байгуулах тухай
үндсэн 3 асуудлыг хэлэлцэн 3 тогтоолыг батлан гаргалаа.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар "Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах байршлыг тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ." гэсэн заалтыг хэрэгжүүлж байршлыг тогтоож ажиллалаа.
- Сумын ИТХ-ын дарга М.Цогбаярт ээлжийн амралт олгох тухай асуудлыг хэлэлцэн 2020 оны ээлжийн амралтыг 8-р сарын 06-ны өдрөөс үндсэн 20 хоногоор тооцон олгох шийдвэрийг гаргалаа.
- Сумын ИТХ-ын энэ бүрэн эрхийн хугацааны хаалтын буюу 22-р хуралдааныг 08-р сарын 21-ний өдөр зохион байгуулахаар тогтож үндсэн 3 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА