Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо.

2020-05-11

           Сумын ИТХ-ын ээлжит 21-р хуралдаан 2020.05.11-ний өдөр Соёлын төвд боллоо. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс  17 ирж, ирц 81 хувьтай байв. Энэхүү хуралдаан нь улс орон даяар коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед болж байгаа тул сумын  Соёлын төвийн их танхимд 2 метрийн зайд ширээг байрлуулан суулгаж, ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийлгэн зохион байгууллаа.
              Хуралдаанд урилгаар сумын Засаг дарга болон түүний ажлын алба, төсвийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
          Хуралдааныг нээж ИТХ-ын дарга М.Цогбаяр үг хэлж, хэлэлцэн асуудлын төлөвлөгөөг танилцуулан батлууллаа. Үүнд:
             1. Сумын нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
             2. Сумын 2020 оны төсөвт зохицуулалт хийх тухай
             3. Сумын Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай
             4. Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр батлах тухай
       
           - Сумын нийгэм, эдийн засгийг 2019 оны үндсэн чиглэлийн биелэлт 80%-тай байх тул "Хангалттай" хэмээн дүгнэлээ.
               - Сэлэнгэ аймгаас 2020 оны төсөвт урьд оны үлдэгдэл батлуулах, төсөвт зохицуулалт хийх чиглэлийн дагуу Аймгийн ИТХ-ын 2020 оны 73 тоот тогтоолыг үндэслэн ОНХСангийн урьд оны үлдэгдэл 51560,3 мянган төгрөгийг 2020 оны ОНХСангийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг сумын Засаг даргаас ирүүлснийг хэлэлцэн баталлаа. Энэ нь ОНХСангийн хөрөнгөөр урьд онд хийгдэхээр сумын ИТХ-аас баталсан 13 ажлаас 4 ажил нь дутуу хийгдэж, 1 ажил огт хийгдээгүй тул эдгээр ажлуудын санхүүжилт энэ оны төсөвт  дахин тусгагдаж санхүүжигдэх юм. Мөн урьд оны үлдэгдэл санхүүжилт болох 29726,8 мянган төгрөг, Аймгаас авах санхүүгийн дэмжлэг 24387,7 мянган төгрөгийг /ХАА-н тасгийн дарга агсан Б.Цагааны гэр бүлд нэг удаагийн тэтгэмж/ тус тус нэмж батлуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
                - Сумын ГЗБ-ын 2020 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулахаар сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Учир нь 2020 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд болох 2-р багийн үтрэмийн баруун талд хуучин САА-н зоорь байсан газар хүнсний ногооны нүхэн зоорь барих газар, тус багийн Хуучин бордооны худгийн хажууд, хогийн цэгийн баруун доод талд мал нядалгааны газарт барих барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлтөд нэмэлт оруулан баталлаа.
                 - Төлөөлөгч Л.Гантулгаас оруулсан "Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр батлах тухай" асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хог хаягдлын зохистой менежментийн эхлэл тавигдаж, хот суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч ажиллахаас гадна дахин боловсруулж болох хог хаягдлыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлэх нөхцөл бүрдэх юм.

                                                            ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%