Өнөөдөр буюу 2020.02.04-ны өдөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны анхны хуралдаан болж байна. Хуралдаанд ирвэл зохих 11 гишүүнээс 8 ирж, ирц 73%-тай байв. Хуралдааныг нээж зөвлөлийн дарга М.Цогбаяр үг хэлэхдээ: Хэдий энэ цаг үе дэлхий нийтээр корона вирусийн дэгдэлтэнд өртөхөөс урьдчилан сэргийлж, олон ниитийн арга хэмжээ, хурал цуглааныг хориглосон байгаа хэдий ч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх цаг үеийн ажлуудыг хэлэлцэж шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд өнөөдөр ийнхүү хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлэхээр боллоо хэмээлээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө:
1. Сумын ГХУСАЗСЗ-ийн 2020 оны ажлын төлөвлөгөө батлах тухай
2. "Цагаан сар-2020" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай
3. Дээд байгууллагуудаас ирүүлсэн албан тоот, зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлэх тухай
4. Бусад
Зөвлөлийн 2020 оны ажлын төлөвлөгөөний төслийг сумын Хэсгийн төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга, Цагдааийн дэслэгч Н.Энхболд танилцуулав.
Зөвлөлөөс гарах шийдвэрийг удахгүй нийтэд хүргэж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар тус зөвлөл ажиллах болно.
ИТХ-ын ажлын алба