Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдсэн ажлуудад хяналт шалгалтын ажил зохион байгууллаа.

2019-11-15

      Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны  42 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны 11-р сарын 15-ны өдөр  Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжигдэн хийгдсэн ажлуудын гүйцэтгэл, чанар үр дүнд хяналт шалгалтын ажлыг хийх удирдамжийн дагуу ажил тус бүр дээр  очиж шалгалаа. 
       Ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбасүрэн, нарийн бичгийн даргаар Д.Уранчимэг, гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Д.Сүхбаатар, иргэдийн төлөөлөл Д.Чимгээ болон албаны зүгээс ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч Б.Хоролсүрэн нар оролцлоо.
        Энэ 2019 онд Орхонтуул суманд ОНХСангийн хөрөнгөөр 15 нэр төрлийн ажилд 180357,6 мянган төгрөгийн санхүүжилт хуваарилагдан ирж, ИТХ-аар батлуулсан байна.
        Зарим ажлуудын гүйцэтгэл бүрэн хангагдаагүй зогссон байдалтай байгаа нь тухайн ажлуудыг хийхэд шаардагдах зураг төсөл, санхүүгийн тооцоо судалгааг урьдчилан тооцоолоогүйгээс бага төсөв тавигдсан гэсэн тайлбарыг өгч байгаа ч гүйцэтгэгчдийн ажлын хариуцлага сул байгаа нь харагдаж байна.
       Цаашид энэхүү хөгжлийн сангийн хөрөнгөөр бодитой, үр дүнтэй, иргэдийн амьдралд нөлөөлөхүйц томоохон хөрөнгө оруулалтын ажлыг хийж, иргэдийн зүгээс явцын хяналтын сайтар тавьж ажиллах нь зүйтэй юм.
           Ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн ажлын дүгнэлтийг ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулах болно.

                                                                    АЖЛЫН ХЭСЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%