Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019.11.15-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нэгдсэн хуралдааны тов тогтоох тухай
2. Төлөөлөгчдийн өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулах тухай
3. Хяналтын шалгалтын ажил зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай
4. Нийгмийн даатгалын байцаагчийн ажлын мэдээлэл
5. Татварын байцаагчийн ажлын мэдээлэл
Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 2019 оны 11-р сарын 29-ний өдөр хуралдаж үндсэн 6 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн өдөрлөг арга хэмжээг 2019 оны 11-р сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов тогтож, ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг батлав.
Сумын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон ЭМТ, цэцэрлэг, ЕБС-ийн дотуур байрны хоолны чанар хүртээмж, норм норматив, эрүүл ахуй, үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Гантулгаар ахлуулан байгуулав.
Нийгмийн даатгалын байцаагч Б.Болортуяагийн ажлын мэдээллийг сонсож, орон нутагт байнга үйл ажиллагаа явуулж байгаа боловч бүртгэлгүй ААН-үүдийг бүртгүүлжүүлэх, ажилчдыг нь нийгмийн даатгалд заавал даатгуулах асуудлыг ажил хэрэг болгон ажиллахыг даалгав.
Мөн Татвар хураагч М.Жимсээгийн ажлын мэдээллийг сонсож, сумын орлогын төлөвлөгөөнд байнга тавигддаг боловч орлого орох эх үүсвэр нь бүрдээгүй шалтгааны улмаас огт биелэгддэггүй зарим нэр төрлийн орлогуудыг хасуулах саналыг холбогдох дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
ИТХ-ын ажлын алба