Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ИТХ-ын даргын өрөөнд хуралдав. Хуралдааны ирц 57%-тай байв. Хуралдааныг нээж ИТХ-ын дарга М.Цогбаяр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулав. Үүнд:
1. Хуралдааны тов тогтоох тухай
2. Мэдээллийн цаг арга хэмжээ зохион байгуулах тухай
3. ОНХСангийн хөрөнгөөр 2019 онд хийгдсэн болон хийгдэж буй ажлуудын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай
4. Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг урьдчилан хэлэлцэх тухай
- Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг 2019.10.25-ны өдөр хуралдаж үндсэн 9 асуудал хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- Сар бүрийн 2 дахь долоо хоногийн Даваа гаригийн 10 цагт "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулж хэвшүүлэхээр шийдвэрлэлээ.
- ОНХС-ийн хөрөнгөөр энэ онд хийгдсэн ажлуудын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ИТХ-ын Тэргүүлэгч Б.Бямбасүрэнгээр ахлуулж 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
- Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг урьдчилан хэлэлцэж, зарим давхардсан заалтуудыг нэгтгэж, хэрэгжилтийг тооцох шалгуур үзүүлэлтийг хангахад учир дутагдалтай заалтуудыг тодорхой хэмжиж болохуйцаар төлөвлөж, ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулан батлуулахыг даалгав.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА