Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан сумын ИТХ, ЗДТГ-т ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан ахмад настанууд Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Орлогч даргаар ажилласан байсан С.Жамсран, ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бямбажав, Сумын орлогч дарга, Газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Д.Янжмаа, Хонгор-Овоо 3-р багийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Даваа, Төрийн сангийн төлөөлөгч, Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Н.Цэндмаа, Татварын Улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Чимгээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, урт насалж удаан жаргахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
ОРХОНТУУЛ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА