Сумын ГХУСАЗСЗ-ийн 2019 оны 09-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар "Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон" 14 хоногийн хугацаатай аяныг 09-р сарын 20-наас 10-р сарын 04-ний хооронд зарлалаа.
Энэхүү аянд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төр, төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд оролцож, удирдамжийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон бусад холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан ажилласнаар сумаараа Гэмт хэрэг, зөрчилгүй, түүнээс урьдчилан сэргийлж чаддаг сум орон нутаг болох зорилготой юм.
СУМЫН ГХУСАЗСЗӨВЛӨЛ