Сумын ИТХ-ын 2018 оны 4-р сарын 12-ны өдрийн 51 тоот тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа" дэд хөтөлбөрийн 3.9 дахь заалт "Сумын хэмжээнд "Төрийн албан хаагчдын өдөр"-ийг жил бүрийн 9-р сарын 2 дахь долоо хоногт зохион байгуулж тэдний дунд ажил мэргэжлийн, урлаг спортын уралдаан тэмцээн зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 09-р сарын 14-ны "Бямба" гарагт Төрийн албан хаагчдын өдрийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд төр, төсвийн нийт 9 байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж, 1 өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, байгууллага бүр ажлын байрын дасгал хийж, Гар бөмбөг, Олс таталт, Буухиа тэмцээн зэрэг спортын 3 төрлөөр өрсөлдөж, "Тэргүүн байр"-нд Рашаант тосгоны Захирагчийн ажлын албаны хамт олон шалгарч, "Шилжин явах цом"-ын эзэн болсон.
Санхүүжилтийг энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын дундын "Сэтгэлийн дэм" хуримтлалын сангаас гаргаж зарцуулна гэсэн заалтын дагуу үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлсэн байна.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА