Манай Улс жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон 24 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Орхонтуул суманд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж шийтгүүлсэн 14 иргэний үр хүүхэд, аз зээ, төрөл төрөгсөд амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн судалгаа бүртгэлийг шинэчлэн гаргалаа.
Сумын ИТХ-аас энэхүү ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган үүний дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг зогсоон 1 минут гэрлээ асаан хүндэтгэл үзүүлж, иргэдэд улс төрийн хилс хэргийн шалтгаан нөхцөл, хор уршгийн талаар яриа таниулга хийлээ.
Мөн Баянцогт 2-р багийн иргэн Н.Цээрэн, З.Норовсамбуу нарын гэрт сумын Засаг дарга П.Батбаатар, Засаг даргын орлогч П.Отгонбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг нар зочилж, гарын бэлэг гардуулж, уучлал хүсч хүндэтгэл үзүүллээ.
Иргэн Н.Цээрэн гуайн аав О.Нянгарыг 1938 онд хуулийн дээд хэмжээгээр шийтгэхэд тэрээр 12-хон настай байсан хэмээн ярьж суугаа энэ буурай өдгөө 95 насыг зооглож байгаа манай сумын хамгийн өндөр настан, МУ-ын Гавъяат агрономич хэмээн эрхэм цолын эзэн хүндэт иргэн юм.
Иргэн З.Норовсамбуугийн аав С.Зундуй нь 1938 онд 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Тэрээр өдгөө 10 сайхан үр хүүхэд, ач гучаа тойруулан амар түвшин амьдарч байна.
“Халуун
итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд мэт он жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартагтун”
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд мэт он жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартагтун”
СУМЫН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС