Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тов зарлагдлаа.

2019-02-27

     Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2019.02.28-ны өдрийн 12 цагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
      1. Зарим эхчүүдийг “Алдарт Эх” одонгоор шагнуулах тухай
      2. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны ажлын тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөө хэлэлцэх тухай
      3. Бодлогын хороодын 2018 оны ажлын тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөө хэлэлцэн батлах тухай
      4. Сумын Рашаант ЕБС-ийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
     5. Сумын Нийгмийн бодлогын хорооноос явуулсан удирдах ажилтнуудын талаарх төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг үндэслэн авах арга хэмжээний тухай
     6. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 18 тоот “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг сонсож үнэлэлт дүгнэлт өгөх тухай
      7. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан газар тариалангийн салбарт ажиллаж байсан ахмад ажилчид болон одоо үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг төрийн дээд шагнал болон ЗГ-ын шагнал, бусад шагналд тодорхойлох тухай
      8. Бусад

  ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%