Өнөөдөр сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр, Рашаант ЕБС-ийн захирал
Н.Бүрэнцогт нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний
үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих "Рашаант тосгоны ерөнхий боловсролын
сургуулийн засварын төсөл"-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах
ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр
Рашаант тосгоны ЕБС-ийн барилгын засварын ажил бүрэн хийгдэж, багш
суралцагчид, сурч боловсрох, хөгжих, таатай орчноор хангагдах юм.
ИТХ-ын ажлын алба