Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын алба, Засаг дарга нарын бүрэлдэхүүн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо болон Хүүхдийн номын өргөөгөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус хороо нь 1610 өрхийн 6438 хүн амтай төвийн хороо юм. Хорооны танилцуулга мэдээллийг Засаг дарга С.Туяа танилцуулж, хорооныхоо үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон туршлага болохуйц ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 3-р хорооны ажлын албатай хамтран ЭЕРЭГ БОЛГОЁ аянд нэгдэж, уриалга дэвшүүллээ.
Мөн Монгол улсад ганцхан гэж хэлж болохоор "Хүүхдийн номын өргөө"-ний үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Тус номын өргөө нь бага, дунд, ахлах гэсэн 3 ангиллаар байраа тохижуулж, хүүхдийн ном унших хүсэл сонирхлыг төрүүлэхүйц орчин бүрдүүлсэн байгаа нь бид бүхний анхаарлыг ихэд татаж байлаа. Тус номын өргөөгөөр жилд дундажаар 15000 хүүхэд, сард тогтмол 3000 хүүхэд үйлчлүүлдэг тухай тус номын өргөөний захирал Ц.Баянмөнх танилцууллаа.
ИТХ-ын ажлын алба