Сумын ИТХ-ын "Төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээний хүрээнд
2018.11.07-ны өдөр Хонгор-Овоо 3-р багт "Иргэдтэй уулзах уулзалт", "Гар
бөмбөг"-ийн тэмцээн, танин мэдэхүйн "АХА" тэмцээнүүдийг зохион
байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Орхон голын гүүр, Рашаант хэмээх газар зохион байгуулж малчин иргэд идэвхтэй оролцлоо.
Гар бөмбөгийн тэмцээнд Б.Энхтөр ахлагчтай баг түрүүлж, Ч.Дашдаваа ахлагчтай баг удааллаа.
Мөн "АХА" тэмцээнд Ч.Дашдаваа 1-р байр, Б.Энхтөр 2-р байр, Ч.Тунгалаг
3-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоолоо.
Энэхүү арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр, Засаг дарга
П.Батбаатар болон ИТХ-ын төлөөлөгчид оролцож иргэдийн санал хүсэлтийг
сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцлаа.
Орхонтуул сумын ИТХ