Сумын ИТХ-ын "Төлөөлөгчдийн өдөр" арга хэмжээний хүрээнд сумын төвийн
болон Рашаант тосгоны сургууль тус бүрт "Ангиараа уран уншигч"
тэмцээнийг амжилттай зохион явууллаа.
Сургуулиудын бүх анги
сурагчид идэвхтэй оролцож Рашаант тосгоны ЕБС-иас "Тэргүүн байр"-нд
Д.Хишигжаргал багштай 2а анги, "Дэд байр"-нд М.Ариунзаяа багштай 4а
анги, "Гутгаар байр"-нд М.Мөнхтуул багштай 6а анги тус тус шалгарсан
байна.
Сумын төвийн ЕБС-иас
"Тэргүүн байр"-нд Л.Энхтунгалаг багштай 8а анги, "Дэд байр"-нд
С.Алтанчимэг багштай 2а анги, "Гутгаар байр"-нд Д.Уранчимэг багштай 5а
анги тус тус шалгарч шагналын эзэд болцгоолоо.
Анги хамт олноо
идэвхтэй оролцуулсон 1,2-р сургуулийн захиргаа, анги даасан багш нар,
болон авъяаслаг сурагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.
ОРХОНТУУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ