Сумын ИТХ-ын "Төлөөлөгчдийн өдөрлөг" арга хэмжээний хүрээнд СӨБ-ын 4-5
насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан "БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ" уран
уншлагын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээг
сум, тосгоны төвд зохион байгуулсан бөгөөд 24-р цэцэрлэг, "Орхон"
цэцэрлэгийн авъяаслаг сурагчид маань идэвхтэй оролцлоо.
Рашаант
тосгонд 24-р цэцэрлэгээс 8 хүүхэд, Орхон цэцэрлэгээс 12 нийт 20 хүүхэд
оролцсоноос Тэргүүн байранд "Орхон" цэцэрлэгийн сурагч Т.Батжаргал
"Би Монголоороо гоёдог" шүлгээр, "Дэд" байранд 24-р цэцэрлэгийн сурагч
У.Чинзориг "Эр цэрэг" шүлгээр, "Гутгаар" байранд Л.Хатантуул "Эх орон
бид 2" шүлгээр тус тус шалгарсан байна.
Сумын төвд 24-р цэцэрлэгийн
Бэлтгэл бүлгээс 8 сурагч, Ахлах бүлгээс 3 сурагч нийт 11 сурагч
оролцсоноос "Тэргүүн" байранд Бэлтгэл бүлгийн сурагч С.Номин "Монгол
нутаг" шүлгээр, "Дэд" байранд Ахлах бүлгийн сурагч С.Энэрэл "Би Монгол
хүн" шүлгээр, Гутгаар байранд Бэлтгэл бүлгийн сурагч Г.Амирлан "Монгол
нутаг" шүлгээр тус тус шалгарч, шагналын эзэд болцгоосон байна.
Эх орны ирээдүй болсон хөөрхөн бяцхан үрсийн минь эрдэм ухаан төгс, энэ бие нь эрүүл энх байхын ерөөл дэвшүүлье.
Монголын үрс маш олон болох болтугай.
ОРХОНТУУЛ СУМЫН ИТХ