Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл баталлаа.

2018-10-18

      Сумын ИТХ-ын 13-р хуралдаан 2018.10.18-ны өдөр сумын "Иргэний танхим"-д хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
     1.  Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц, үр дүн
     2.  Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл хэлэлцэн батлах тухай
     3.  Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл
     4.  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017, 2018 онд хийгдсэн ажил, арга хэмжээний талаарх ажлын мэдээлэл
     5.  Нийгмийн хариуцлагын гэрээгээр хийсэн ажлуудын талаарх мэдээлэл
     6. Сумын ИТХ-ын 2018 оны 65 тоот "Хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг үндэслэн авах арга хэмжээний тухай" тогтоолын   
         биелэлт
     7. Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай
 гэсэн үндсэн 7 асуудал хэлэлцүүлэхээс 5, 6 дахь асуудлуудыг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

        - Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц, үр дүн 79,1%-тай байгааг дурьдлаа.
      - 2019 оны үндсэн чиглэлд тусгагдсан 3 чиглэлийн 98 заалтад тусгагдсан ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
       - Өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаарх сумын Засаг даргын мэдээллийг хэлэлцээд үүрэг чиглэл өглөө.
      - Сумын ОНХС-ийн хөрөнгөөр 2017, 2018 онд хийгдсэн ажлуудын мэдээллийг хэлэлцэж, цаашид хийгдэж буй ажлуудад олон нийтийн хяналтыг сайжруулахыг зөвлөлөө.
      - Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сумын Засаг даргад Зарим газар нутгийг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах талаар албан тоот ирүүлсний дагуу ИТХ-д уламжилж, энэхүү хуралдаанаар сумын Өндөр-Улаан уул орчмын 14639,25 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шийдвэрийг гаргалаа.
         Өндөр-Улаан уулын орон нутгийн тусгай хамгаалалттай газар байгуулах үндэслэл нь:  Экологийн чухал ач холбогдолтой, хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай Бүрэгтэй уулын салбар Өндөр-Улаан уул бол хотгор гүдгэрийн хувьд Хангайн нурууны зүүн хойт дундаж уулсын үргэлжлэл, ландшафтын хувьд Сибирийн хөвч тайгын хээржүү хувилбар, өмнөд төгсгөл болох байгалийн өвөрмөц тогтоцтой нутаг билээ. Цэвэр тайга зонхилсон нутгийг бүхэлд нь хамарч байгаа тул ландшафт, экосистемийн хувьд чухал ач холбогдолтой юм.

                                                                                          ИТХ-ын ажлын алба


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%