Өнөөдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн төслийг урьдчилан хэлэлцэх тухай
2. Монгол Улсын төрөөс Халамжийн талаар баримталж буй бодлого шийдвэрийн хэрэгжилт
3. Зарим хүмүүсийг төрийн дээд шагналд тодорхойлох тухай
1. Сумын ИТХ-ын 13-р хуралдаанаар хэлэлцэн батлах сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн төслийг урьдчилан хэлэлцэж, Тэргүүлэгчдээс гаргасан санал дүгнэлтийг тусган оруулж, хуралдааны дэгийн дагуу төлөөлөгчдөд хүргүүлэхийг сумын Засаг даргын орлогч П.Отгонбаярт даалгав.
2. Төрөөс халамжийн талаар баримталж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сумын Халамжийн мэргэжилтэн П.Бямбасүрэн танилцууллаа. Өнөөгийн байдлаар Халамжийн чиглэлээр 5 хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд Орхонтуул сумын хэмжээнд 2018 оны 9 сарын байдлаар нийт 1056 иргэнд 360643,3 мянган төгрөгний халамжийн үйлчилгээ үзүүлсэн байна.
3. ХАА, төр захиргаа, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд шагналд тодорхойлохоор ирүүлсэн хамт олны санал тодорхойлолтыг дэмжин Аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА