1.
1. Сумын ИТХ-ын ээлжит 13-р хуралдааныг 2018.10.18-ний өдөр хуралдуулж, үндсэн 6 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал: 1/ Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийн явц, үр дүн, 2/ 2019 оны үндсэн чиглэлийн төсөл 3/ ОНХСангийн хөрөнгөөр 2017, 2018 онд хийгдсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээлэл 4/ Нийгмийн хариуцлагын гэрээгээр хийсэн ажлуудын мэдээлэл 5/ Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл 6/ Сумын ИТХ-ын 2018 оны 65 тоот "Хяналт шалгалтын ажлын дүгнэлтийг үндэслэн авах арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилт.
2. Сумын ИТХ-ын "Төлөөлөгчдийн өдөрлөг" арга хэмжээг 11-р сарын 05-09-ний өдрүүдэд хийж, сумын нийт иргэд, сурагч, хүүхэд багачуудыг хамарсан олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
3. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 18 тоот тогтоолоор байгуулагдсан "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагааны тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг өгөв.
4. Суманд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонсож, энэ талаарх мэдээллийг иргэд олон нийтэд цаг тухай бүрт хүргэн сум орон нутагт шаардлагатай байгаа үйлчилгээг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав.
5. ИТХ-ын 2018 оны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор бодлогын хороодоос 4-р улиралд хийх хяналт шалгалтын ажлын чиглэлийг гаргаж батлав.
6. Сумын Өмч хамгаалах зөвлөлийн даргын 2018 оны ажлын тайланг хэлэлцэж, Хангалттай хэмээн дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өглөө.
7. Орхонтуул сумын боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багш нарыг төрийн дээд шагналд тодорхойлон ирүүлсэн хамт олны саналыг дэмжин аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.
8. Баянцогт 2-р багийн иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж, хариуг нэн даруй хүргүүлэх үүргийг ИТХ-ын ажлын албанд даалгав.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА