Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сайн үйлсийн хөтөлбөр хэрэгжүүллээ

2018-02-26

        Сумын ИТХ-аас төлөөлөгчдийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх "Сайн үйлсийн хөтөлбөр"-ийг батлан гаргаж, жил бүр 1 багийн 1 өрх гэр бүлд тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.
       Хөтөлбөрийн эхний шатыг Рашаант тосгонд хэрэгжүүлэхээр болж тус тосгоны иргэн О.Бүрэнбаярын гэр бүлд түүний хүү О.Баяр-Эрдэний эмчилгээнд буюу хөлний портез захиалан хийлгэх зардлыг бүрэн дааж 1000000 /нэг сая/ төгрөгний бэлэн мөнгөний тусламжийг төлөөлөгчдийн өөрсдийн хувийн зардлаар санхүүжүүлэн хэрэгжүүллээ.
        Энэхүү хөтөлбөрийг анх 2014 онд батлан гаргаж, 3 жилийн хугацаанд 3 багийн 3 өрхөд тусламж дэмжлэг үзүүлж байсан бөгөөд энэ бүрэн эрхийн хугацааны Хурал дахин сунгаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
         Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрч, өрх гэр бүр амар амгалан, үр хүүхэд, ирээдүй хойч минь эрүүл саруул энх тунх өсөн бойжих болтугай.


ОРХОНТУУЛ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%