Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

2018-01-10

Сумын ИТХ-ын 2018 оны анхны Тэргүүлэгчдийн хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд оролцвол зохих 7 Тэргүүлэгчээс 5 нь ирж, ирц 71.4%-тай байв. Хуралдааныг ИТХ-ын дарга М.Цогбаяр нээж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулав. Үүнд:
1. Сумын ИТХ-ын 10-р хуралдааны тов тогтоох тухай
2. Төрийн дээд шагнал болон Аймгийн аваргад зарим хүмүүсийг тодорхойлох тухай
3. Нийгмийн бодлогын хорооноос явуулсан ажлын мэдээллийг хэлэлцэн шийдвэр гаргах тухай
4. Сумын ЗДТГ болон төсөвт байгууллагуудаас ИТХ-д мэдээлэл танилцуулах албан тушаалтнуудын хуваарь батлах тухай
5. Рашаант тосгоны ЭМТ-ийн 10 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлэх саналыг хэлэлцэх тухай

  • Сумын ИТХ-ын 10-р хуралдааныг 2018.01.24-ний өдрийн 10 цагт сумын "Иргэний танхим"-д хийж үндсэн 6 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
  • Төрийн дээд шагналаар төрийн албан хаагч 4, ахмад настан 1 иргэнийг шагнуулахаар ирүүлсэн хамт олны санал тодорхойлолтыг дэмжин Аймгийн Засаг дарга, ИТХ-д уламжлахаар болов.
  • Нийгмийн бодлогын хорооноос сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн судалгааны дүнг үндэслэн үйл ажиллагаагаа сайжруулан ажиллах үүргийг тогтоолоор өгч ажиллахаар шийдвэрлэв.
  • Сумын ЗДТГ болон төсөвт байгууллагуудаас ИТХ-д өгөх мэдээллийн ажлын хуваарийг тогтоолоор биш ИТХ-ын даргаар батлуулан ажиллахаар тогтлоо.
  • Рашаант тосгоны ЭМТ нь анх 2008 онд байгуулагдсан бөгөөд энэ 2018 онд 10 жилийн ой тохиож байгаа тул журмын дагуу материал бүрдүүлэн Аймгийн ИТХ-д ой тэмдэглэх зөвшөөрөл авах саналыг дэмжин уламжлахаар тус тус шийдвэрлэсэн байна.

ИТХ-ын ажлын алба




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%