Сумын ИТХ-ын төлөөлөгч Доржийн Сүхбаатар нь 2017 "Оны шилдэг түшээ" - ээр шалгарлаа.
Төлөөлөгч Д.Сүхбаатар нь төлөөлөгчдийн ажлыг дүгнэх аргачлалд заасан болзолыг бүрэн хангаж, жилийн хугацаанд тойргийнхоо айл өрхүүдээр явж тэдний аж амьдралыг судлан санал хүсэлтийг сонсон холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг эрмэлзэн ажилласан байна.
Мөн ИТХ дахь Нийгмийн бодлогын хорооны даргын хувиар ААН, албан байгууллагууд, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн судалгааг иргэдээс авч, судалгааны дүнд дүгнэлт хийн удирдах албан тушаалтнуудад нь танилцуулан ажиллаж, иргэдээс гарсан санал хүсэлтүүдийг нэгтэн сумын Засаг даргад хуулийн хүрээнд асуулга тавин шийдвэрлүүлэн ажилласан идэвх зүтгэл, сэтгэлтэй, үлгэр жишээч төлөөлөгч юм.
Д.Сүхбаатар нь сумын ИТХ-д анх удаагаа сонгогдсон сумын Хурал дахь хамгийн ахмад төлөөлөгч.
Эрхэм төлөөлөгчийнхөө цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье.

ИТХ-ын ажлын алба