Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Нутгийн удирдлагын 25 жилийн ойн арга хэмжээ ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.

2017-10-20

         Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээг 2017.10.20-ны өдөр Орхонтуул суманд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү ойн баярын хурлыг нээж ИТХ-ын дарга М.Цогбаяр мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Баяр хуралд сумын Засаг дарга П.Батбаатар,  ИТХ-ын дарга, Засаг даргаар сонгогдон ажилласан С.Жамсран, Баянцогт 2-р багийн ИНХ-ын даргаар 5 удаа сонгогдон ажилласан Л.Хоролсүрэн, Хонгор-Овоо 3-р багийн Засаг даргаар 3 удаа сонгогдон ажилласан Ч.Даваа, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж буй төлөөлөгч Б.Бямбасүрэн нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн бол Орхонтуул сумын Нутгийн удирдлагын байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, өнөөгийн байдлын талаар мэдээллийг ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг танилцууллаа.
         Баяр дээр баяр нэмж нутгийн удирдлагын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан болон одоо ажиллаж байгаа зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. Үүнд:
    1. Аймгийн ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл" - өөр анхны төлөөлөгч, МУ-ын Гавъяат агрономич Н.Цээрэн, ИТХ-д 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа, МУ-ын Үлэмж дархан мэргэн Ц.Болдбаатар нар,
    2. Аймгийн Засаг даргын хүндэт "Жуух бичиг"-ээр  1996-2000 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, ИТХ-д 3 удаа сонгогдон ажилласан төлөөлөгч Ц.Ганбаатар, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болон Баянцогт 2-р багийн Засаг даргаар 2 удаа сонгогдон ажилласан Д.Явуудамба нар,
     3. Сумын "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай батламжийн бичгээр сумын ИТХ-ын дарга, Засаг даргаар сонгогдон ажилласан болон ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдон ажилласан С.Жамсран,
    4. Нутгийн удирдлагын "Тэргүүний ажилтан" тэмдгээр Баянцогт 2-р багийн ИНХ-ын даргаар 5 удаа сонгогдон ажилласан Л.Хоролсүрэн, Хонгор-Овоо 3-р багийн Засаг даргаар 3 удаа сонгогдон ажилласан Ч.Даваа, Хонгор-Овоо 3-р багийн ИНХ-ын даргаар 3 удаа сонгогдон ажилласан М.Хушгаа, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж буй төлөөлөгч Б.Бямбасүрэн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, Засаг даргаар 2 удаа сонгогдон ажилласан С.Эрдэнэбаяр нар,
     5. МУ-ын ЗГ-ын шагнал "ХАА-н Тэргүүний ажилтан" тэмдгээр ХАА-н салбарт олон жил ажилласан Д.Явуудамба нар тус тус шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.
       Баярын хурлын дараа сумын Соёлын төвөөс Хүндэтгэлийн тоглолт тоглож, хуралд оролцсон нийт зочид төлөөлөгчид дурсгалын зураг авахуулан дурсгалтай мөчөө зургийн хальснаа мөнхөллөө.
        Ойн баярт оролцсон зочид төлөөлөгчдийг хүлээн авалтанд оруулж, үдшийн цэнгүүний арга хэмжээ зохион байгуулсан сайхан арга хэмжээнүүд болж баярын үйл ажиллагаа өндөрлөлөө.

                                                                                   ИТХ-ын ажлын алба
      
         
       
       

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%