Хуралдааныг МУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэн Нутгийн удирдлагын 25 жилийн ойд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн. Хуралдааныг нээж ИТХ-ын дарга М.Цогбаяр баярын мэндчилгээ дэвшүүлэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдааны дарааллыг хэлэлцүүлэн батлууллаа.
1. Орхонтуул сумын Нутгийн удирдлагын байгууллагын үүсэл хөгжил, түүхэн товчоон, өнөөгийн байдлын талаарх мэдээлэл
2. Сумын 2018 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл батлах тухай
3. Жишиг үнэ тогтоох тухай тогтоолын
хавсралтад нэмэлт оруулах тухай сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцэн
шийдвэрлэх тухай
Сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр Орхонтуул сумын Нутгийн
удирдлагын байгууллагын үүсэл хөгжил, түүхэн товчоон, өнөөгийн байдлын талаарх
мэдээллийг танилцууллаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн баталлаа.
Жишиг үнэ тогтоох тухай тогтоолын
хавсралтад нэмэлт оруулах тухай сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцээд энэхүү тогтоолд нэмэлт оруулах шаардлагагүй хэмээн үзэв.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА