Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МЭНДЧИЛГЭЭ

2017-10-04

       Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид аа ...

Монгол Улсын  боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг,  хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, сумын ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

      Хүн ардаа боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ.

     Та бүхний сурган хүмүүжигч хүүхэд багачууд улам бүр чадваржиж хэмээн бидний хойч үеийнхний ирээдүйн гэрэл тодрох учиртайг ухамсарлан ажиллаж байгааг хэлэхэд нэн таатай байна.

      Хүүхэд бүрийн авъяасыг нээн илрүүлж, усалж, ургуулж тэднийг орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэн сум, аймаг, улс орны нэрийг дэлхийд алдаршуулахын төлөө багш болгон хүчин чармайлт гаргаж, өөрсдийгөө боловсруулж, орчин үеийн дэвшилтэд технологи, ололтоос байнга суралцаж эрхэлсэн ажилдаа тусган хэрэгжүүлэн ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

Багш Таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.

 Эрхэм баян - Эрдэм ном дэлгэртүгэй

ОРХОНТУУЛ СУМЫН:

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА  М.ЦОГБАЯР



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%