Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЗГХЭГ-аас зохион байгуулсан "Хот тосгоны тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

2017-09-29

      ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газраас  "Хот тосгоны тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийг 2017.09.29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд амжилттай зохион байгууллаа.
     Хэлэлцүүлэгт  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ЗДТГ, МУ-ын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл, Төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төсөл, Аймгийн ЗДТГ-ын дарга нар, тосгоны захирагчид, Сэлэнгэ аймгийн тосгонтой сумдын Засаг дарга нар, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар  болон хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.
       Хэлэлцүүлгийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн удирдан явуулж, хот тосгонд тулгамдаж буй олон асуудлын талаар санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ болсон.
        МУ-ын хэмжээнд нийт 20 тосгон байдаг бөгөөд манай Сэлэнгэ аймаг нь хамгийн олон буюу 6 тосгонтой аймаг учраас энэхүү арга хэмжээг Түнхэл тосгонд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
          Энэхүү хэлэлцүүлэгт Рашаант тосгоны захирагч Б.Отгонбаяр, сумын Засаг даргын орлогч П.Отгонбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг нар оролцлоо.

ИТХ-ын ажлын алба

        

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%