Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоолоо.

2017-09-28

      Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017.09.28-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх тов тогтоох тухай
2. Ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай
3. Ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  хийх хяналт шалгалтын ажлын чиглэл батлах тухай
5. Ой цэвэрлэгээний журмаар түлшний мод бэлтгэх эрх олгох тухай

       Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээг суманд тэмдэглэн өнгөрүүлэх товыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тогтоож, ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг сумын ИТХ-ын даргаар ахлуулж, сум, багийн удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. 
Ойг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан гаргалаа.
         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ 4-р улиралд хийх хяналт шалгалтын ажлын чиглэлийг батлан гаргаж, Хурлын хороо тус бүр 1 хяналт шалгалтын ажил хийж, ажлын тайлан мэдээ, дүгнэлтийг Тэргүүлэгчдэд танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулан ажиллахыг даалгалаа.
            Орхонтуул сум нь ойн нөөцгүй учраас Аймгийн ИТХ-ын шийдвэрээр түлшний модоо Баруунбүрэн сумаас авах хуваарьтай ч ахмад настан болон хүн хүч муутай айл өрхүүд нь хуваарийн дагуу эрх олгосон сумаас очиж түлээгээ бэлтгэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж суманд байгаа багахан хэмжээний ой бүхий газарт цэвэрлэгээний журмаар түлшний мод бэлтгүүлэх эрх олгох шийдвэрийг гаргалаа.

ОРХОНТУУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%