Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдээр хэлэлцүүллээ

2017-08-10

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг  сумын Засаг даргын орлогч П.Отгонбаяр ахалж,  ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, ЗДТГ-ын Төрийн захиргаа, хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Мэнд-Амар, ИТХ-ын төлөөлөгч Д.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  2017 оны 08 дугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд сумын хэмжээнд хэсэгчилсэн байдлаар зохион байгууллаа.

Сумын Рашаант тосгон, Шар-Ус 1-р багийн нутаг Ноён булагт 45 иргэн, Рашаант тосгоны төвд 30 иргэн, Хонгор-Овоо 3-р багийн нутаг Өлзийт нугад 25 иргэн, 91-р км-т 15 иргэн тус тус биечлэн оролцож нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах саналаа хэлж, олонх нь энэхүү төслийг дэмжиж, өнөөгийн дагаж мөрдөж буй 4 дэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна хэмээн үзэв.

                                                                                    ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%