Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 116 дугаар зарлигаар Орхонтуул сумаас "Алдарт Эх" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор нийт 16 эх шагнагдаж, шагналаа 2017.06.01-ний өдөр "Хүүхдийн баяр"-ийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр гардан авлаа. Шагналыг ИТХ-ын дарга М.Цогбаяр, Засаг дарга П.Батбаатар, Засаг даргын орлог П.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр нар гардууллаа.
Энэ жил нэгдүгээр одонгоор 2 эх, хоёрдугаар одонгоор 14 эх шагнагдах болзол хангасан бол Рашаант тосгоноос 9 эх, Баянцогт 2-р багаас 4 эх, Хонгор-Овоо 3-р багаас 3 эх тус тус энгэрээ мялаасан байна.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.