Сумын ИТХ-ын 6-р хуралдаан 2017.05.29-ний өдөр хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс М.Цогбаяр, П.Отгонбаяр, Д.Амарсанаа, Ө.Жүгдэрнамжил, Ж.Гансуурь, Л.Гантулга, Д.Уранчимэг, Б.Мөнхбат, Н.Өлзийжаргал, Ө.Амаржаргал, Д.Сүхбаатар нарын 11 төлөөлөгч ирж ирц 52,3%-тай байв. Төлөөлөгч Л.Нямдорж албан ёсоор чөлөө авч, Д.Наранбаатар, П.Очир-Уянга, Д.Алгаа, Б.Ариунтуяа, О.Мөнх-Од, Д.Мөнхтөр, Б.Бямбасүрэн, Ц.Болдбаатар, Д.Батзаяа нарын төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцсонгүй.
Энэхүү хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө: 1. Сумын 2017 оны тодотгосон төсөв батлах тухай
2. "Туулын хишиг" ОНӨААТҮГ-ын 2016 оны ажлын тайлан, цаашдын зорилтын талаарх мэдээлэл
3. Төлөөлөгч Л.Гантулгаас оруулсан сумын нутаг дэвсгэрт "Интернет, цахим тоглоом, ширээний теннис, биллъярд, фитнессийн үйлчилгээг ажиллуулах журам" батлах тухай
4. Сумын Засаг даргаас хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд зарим газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэх тухай
гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар орон нутгийн төсөвт өөрчлөлт орж, аймгаас авах санхүүгийн дэмжлэг оны эхэнд 271150.7 мян.төг байсныг тодотголоор 296693.9 мян.төг болж, санхүүгийн дэмжлэг 25543.2 мян.төгрөгөөр нэмэгдэж, ОНХС оны эхэнд 65236.8 мян.төг батлагдсаныг тодотголоор 63125.6 мян.төг болж 2111.1 мян.төгрөгөөр буурсан бол салбаруудын санхүүжилт боловсролын салбар 1500.0 мян.төг, Соёлын төвийн санхүүжилт 9294.2 мян.төгрөгөөр буурсан өөрчлөлтүүд тус тус орсон байна.
Сумын Туулын хишиг ОНӨААТҮГ-ын 2016 оны ажлын тайлангийн тухай дарга Л.Гантулгын илтгэлийг хэлэлцээд, төлөөлөгчдөөс Хангалттай хэмээн үнэлж, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлбэл зохих санал дүгнэлтийг хэрэгжүүлж ажиллахыг тогтоолоор үүрэг болголоо.
Төлөөлөгч Л.Гантулгаас оруулсан сумын нутаг дэвсгэрт "Интернет, цахим тоглоом, ширээний теннис, биллъярд, фитнессийн үйлчилгээг ажиллуулах журам"-ын төслийг хэлэлцээд, төлөөлөгчдөөс гарсан саналуудыг тусган оруулж баталлаа. Ингэснээ сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр явуулахаар бэлтгэж байгаа дээрх үйлчилгээ журамлагдаж, эмх цэгцтэй болж хэв журам хангагдах юм.
Сумын Засаг дарга хуульд заагдсан бүрэн эрхийн хүрээнд зарим газар нутаг буюу Баянцогт 2-р багийн нутагт байрлах "Цагаан гозгор" дахь 392 га газрыг бичил уурхайн зориулалтаар, Хонгор-Овоо 3-р багийн нутагт байрлах Дэлийн ар дахь 6 га хүний үйл ажиллагааний нөлөөллөөр эвдрэлд орж хөндөгдсөн газар нутгийг нөхөн сэргээх зорилгоор Газрын тухай хуулийн 20.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон сумын тусгай хэрэгцээнд авахуулах саналыг өргөн мэдүүлж хэлэлцүүлснээр төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж, дээрх газар нутгуудыг тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэв. Сумын Засаг даргаас энэхүү шийдвэрийг Байгаль орчны яаманд уламжлан зөвшөөрсөн хариу ирсэн тохиолдолд сумын ИТХ-д санал оруулан ГЗБ-ын төлөвлөгөөнд тусгуулах асуудлыг дахин хэлэлцэх нөхцөл бүрдэх болно.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ