Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг " Туулын хишиг" ОНӨААТҮГ-т хяналт шалгалт хийх ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхээр тус үйлдвэрийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг энэ цаг мөчид эхлүүлээд байна.
Ажлын хэсгийг ахалж ИТХ-ын төлөөлөгч, Хөгжлийн бодлогын хорооны гишүүн Д.Уранчимэг, гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч, 2-р багийн ИНХ-ын дарга Н.Өлзийжаргал, ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтэн Д.Саруулбаясах, хэрэглэгчдийг төлөөлж 2-р багийн иргэн Г.Баттуул нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, тус үйлдвэрийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэж байна.
Энэхүү ажлын зорилго нь: "Туулын хишиг" ОНӨААТҮГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулснаар тус байгууллагын санхүү бүртгэл, нормативт зардлын гүйцэтгэл, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу өмч хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, хадгалж, хамгаалж, түрээслүүлж буй эсэх, ашиглалтгүй болон балансад бүртгэлтэй хөрөнгүүд бий эсэхтэй газар дээр нь үзэж танилцан холбогдох шийдвэрүүдийг гаргуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг чиглэл өгөхөд оршино.
"Туулын хишиг" ОНӨААТҮГ нь 2009 онд сумын ИТХ-ын шийдвэрээр байгуулагдсан сумын төвийн албан байгууллага, ААН, иргэдийг дулаан хангамж, цэвэр бохир усны үйлчилгээг үзүүлдэг аж ахуйн нэгж юм.
Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг сумын ИТХ-ын 2017.05.29-ний өдөр хуралдах 6-р хуралдаанд танилцуулан холбогдох шийдвэрийг гаргана.
ИТХ-ын ажлын алба