Орхонтуул сумын далбаа нь мөнх тэнгэрийг бэлгэдсэн хөх цэнхэр өнгөтэй, далбааны гурав хуваасны нэгийн ишин талын хэсэгт арвижин дээдлэхийн бэлэгдэл алтан шаргал тариан түрүүг 3 салаа мөчрөөр хагас хэвтээ байдалтайгаар, далбааны гурав хуваасны нэгийн доод хэсэгт шар өнгөөр газрын доорх баялаг, хүрэн өнгөөр хөрс шороо, ногоон өнгөөр бэлчээр нутаг, цагаан өнгөөр гол мөрнийг төлөөлсөн гурван өнгийн хэвтээ шугам, нэг үргэлжилсэн долгионоор тус тус байрлуулсан байна. Далбааны өргөн урт нь 1:2 харьцаатай байна.