Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдааныг 2017.05.29-ны өдөр зарлан хуралдуулж дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын 2017 оны тодотгосон төсөв батлах тухай
2. "Туулын хишиг" ОНӨААТҮГ-ын 2016 оны ажлын тайлан, цаашдын зорилтын талаарх мэдээллийг хэлэлцэх
3. Төлөөлөгч Л.Гантулгаас оруулсан асуудлыг хэлэлцэх тухай
Энэхүү хуралдаанд урилгаар оролцох хүсэлтэй иргэдийг ИТХ-ын ажлын албанд бүртгэнэ.
Иргэн таны үнэтэй санал сум орон нутгийн хөгжлийн үндэс учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцоно уу хэмээн урьж байна.
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА