Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын Сонгуулийн хороо хуралдлаа.

2017-05-22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг орон нутагт удирдан зохион байгуулах үүрэг бүхий сумдын сонгуулийн хороодыг Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулсан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу тус сумын Сонгуулийн хорооны даргаар ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр, Нарийн бичгийн даргаар ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, гишүүдэд Санхүүгийн албаны дарга Н.Цэндмаа, ЕББД 1-р сургуулийн Сургалтын менежер У.Ганчимэг, Рашаант тосгоны  Байгаль хамгаалагч А.Батсайхан нарын 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Иймд Сонгуулийн хороо нь анхдугаар хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын Сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө батлах тухай
2.Сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах тухай
3. Санал авах байр байгуулан ахлах болон бусад зохион байгуулагчдыг томилох тухай
4. Сумын Сонгуулийн хорооны дарга Ш.Өнөрбаяр тус сонгуультай холбоотой цаг үеийн мэдээлэл хийх тухай

ОРХОНТУУЛ СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%