Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг Хүмүүнлэгийн өдөр болгон зарлаж орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гаргасны дагуу сумын Улаан Загалмайн Анхан шатны хорооноос сумын төв болон Рашаант тосгонд тус тус Хүмүүнлэгийн өдөрлөгийг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд УЗ-н гишүүн байгууллагууд, гишүүд дэмжигчид, өсвөрийн улаан загалмайчид идэвхтэй оролцож, хүмүүнлэгийн өдрийг угтаж хийсэн ажлын тайлан мэдээллээ танилцуулж, үзүүлэх тоглолт хийлээ.
ОРХОНТУУЛ СУМЫН УЗАШХОРОО