Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан сумын УЗАШХорооноос санаачлан зохион байгуулж буй "Мянган сэтгэл" сайн үйлсийн аяны нээлтийн ажиллагааг өнөөдөр хийлээ. Энэхүү аянд сумын төр, төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчид манлайлан оролцож байна. Хандивын хайрцгийг сумын УЗАШХорооны Сайн дурын идэвхтэнүүд албан байгууллага, айл өрх бүрээр аялуулах тул иргэн таныг хүмүүнлэг энэрэнгүй үйл хэрэгт хувь нэмрээ оруулан хамтран ажиллахыг хүсч байна.
Орхонтуул сумын УЗАШХороо