Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МЯНГАН СЭТГЭЛ сайн үйлсийн аян

2017-05-01

УРИАЛГА
Хүмүүнлэг энэрэнгүй үйл хэргийг түгээн дэлгэрүүлж, ахмадууддаа ач санах ёсыг эрхэмлэн Орхонтуул сумын Улаан Загалмайн Анхан шатны хорооноос зохион байгуулж буй "МЯНГАН СЭТГЭЛ" сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Энэхүү сайн үйлсийн аянг өрнүүлэн хүн бүр 1000 төгрөг хандивлан хуримтлагдсан хандивын хөрөнгөөр сумын төвийн болон Рашаант тосгоны ЭМТ-үүдийн ахмадын тасагт эмчилгээний зориулалт бүхий орыг авч өгөн тохижуулах юм.
Иймд сайхан сэтгэлт иргэд та бүхнийг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэн ахмад настануудаа баярлуулан тэдэндээ ачлал үзүүлэн хамтран ажиллахыг хүсэж, "УРИАЛГА"-ийг хүргүүлж байна.
Хандивын аяныг сумын УЗАШХорооны сайн дурын идэвхтэнүүд зохион байгуулж, хандивын хайрцаг аялуулан цуглуулах болно.

ОРХОНТУУЛ СУМЫН УЗАШХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%